Японы 11 гэрэл зурагчны хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Q Art Gallery-д болно.
"Японы гэрэл зурагчид Монголд" нэртэй уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой"-д зориулан гаргаж байгаа юм.
Үзэсгэлэнд Монголын гэрэл зургаар дагнан ажиллаж, Төрийн шагналт Ардын зураач Н.Цүлтэм гуайн бүтээлүүд дээр ажилласан Японы алдартай гэрэл зурагчид Сүгияма Терүзо, түүний шавь, 1997 оноос хойш Монголд гэрэл зураг авч байгаа Шимизү Тецүро нарын гэрэл зургийн холбооны шилдэг 11 гэрэл зурагчин бүтээлээ дэлгэнэ.
Үзэсгэлэнгийн арга хэмжээнд МГЗНХ-ын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй хүмүүс оролцох юм байна.