АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр, шилэн Цогоо гэж хочтой Зам тээврийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл Төмөр замаас машин унадаг, бензин тосоо хийлгэдэг, жолооч авч ажиллуулдаг юм байна. Энэ нь Ашиг сонирхолын зөрчлийн тухайн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Энэ байдлыг АТГ одоо хүртэл зогсоогоогүй байна.
Манай олон нийтийн зөвлөлөөс цаашид Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дээд Шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Тусгай хяналтын хороо гээд яг АТГ-тай харилцаатай, авилгалын үр дүнг гаргаж байдаг байгууллагуудтай уулзалт хийх саналуудаа хүргүүлсэн. Манай Олон нитийн зөвлөлийн утас улайстлаа дуугарч, хөдөлмөрчдөөс маш олон шүүмж хүлээж авлаа. Юу вэ гэвэл АТГ-т улс төрийн захиалгаар ажил явагдаад байгаа юм биш үү. Та нар энэ байдлыг хянаж чадаж байна уу гэж асууж байна. АТГ улс төрөөс ангид байна уу, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадаж байна уу гэдгийг бид хянах үүргээ хариуцлагатай гүйцэтгэх болно.” гэлээ.