2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас сонгогдсон гишүүний нэг бол Хүнсний манлай “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат. Тэрбээр өдгөө МАН-ын хоёр дахь Засгийн газар буюу У.Хүрэлсүхийн танхимын гишүүн болж, Байгаль орчи., аялал жуулчлалын сайдын албыг хашиж байгаа.
Шинэхэн сайд маань олны дургүйцэл хүргэхүуй мэдээллийг хийж эхлэв. Байгаль орчны сайд бол Улаанбаатарын утааны хамгийн том дайсан, бас мэргэжилтэн нь байх учиртай. Гэтэл “…Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Одоо бид жинхээсээ утаа бууруулах зуухыг хүмүүст тараана” гэх.
Салбарын сайд нь хариуцлагагүй мэдээлэл хийж, таван жил шахмын өмнө Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы хэлж байсан үгийг ба, бэ-гүй давтсан нь сонин хэрэг шүү.