Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын ‘Цагаан тохой" гэдэг газар хадлан хадаж явсан гурван байлдагч усанд осолдож, амиа алдсан хэрэг хоёр хоногийн өмнө гарсан билээ. Байлдагчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч одоог хүртэл олоогүй байгаа юм.
Харин салбарын сайд нь “бид бүх түвшинд хариуцлага хүлээнэ. Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана” гэхээс өөрийг хэлж чадахгүй сууна.
Он гарсаар Батлан хамгаалахын салбарт долоон цэрэг амиа алдаад байгаа юм. Энхийн цагт цэргүүд олноороо амь насаа алдана гэдэг дэндүү харамсалтай. Батлан хамгаалахын салбарыг удирдаж буй Б.Бат-Эрдэнэ сайдад нь хийморийн сан уншуулмаар ч юм уу...