УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд томилогдох өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс Засгийн газар төдийгүй, МАН-ын ирээдүй тодорхойлогдоно. Тиймээс ч энэ удаагийн Засгийн газар мэргэжлийнх эсвэл гэсэн Ард түмний, итгэлийн байх уу гэдэг сонголт МАН-д л байгаа.
Засгийн газарт хэн хэн сайд болох, хэн ямар албан тушаалд очих вэ гэсэн таамаг олон нийтийн анхаарлын төвд байна. Яматраа ч зарим сайд нарын нэрс эхнээсээ тодроод байгаа гэх бор шувуу төрийн ордноо нисч байгаа юм. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар томилогдохоор болсон аж.
Д.Сумъяабазарын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Парламентад сонгогдохоос өмнө МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаалыг хашиж байжээ.