Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл, Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нарын дундах хэрүүл цахим ертөнцөд дуулиан тариад байгаа билээ. Дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “Уяачдын холбооныхны явсан автобусанд нэг охин байсан. Ууж идсэн улсаас айгаад аавыгаа хотоос дуудсан. Шандад ирээд маргалдсан. Ийм л юм болж” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татсан.
Харин Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Би хүчингийн хэрэг хийгээгүй. Миний буруугүй гэдэг нь батлагдахаар Цогоог хүчиндэнэ. Муу хулгайчийг зодно” хэмээн ихэд заналтайгаар тайлбар өгсөн юм.
Ямартаа ч уг асуудалд дэд сайд, "Шилэн" хэмээх Б.Цогтгэрэл нэлээд бухимдуу байгаа бололтой. Ямар сайндаа л эл асуудлыг тодруулсан сэтгүүлчдийг "Та нар ийм юм ярьж хүний алтан цаг үрэхээ болих хэрэгтэй. Л.Цандэлэг хүчиндэнэ л биз, зодно л биз дээ, хараад сууж байя. Хүссэнээ хийнэ л биз" гэсэн бухимдуу тайлбарыг өгч байхав дээ.