УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Англи улсад суух Элчин сайдаар томилогдохоор болсон гэх яриа төрийн ордноо тархжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ирүүлсэн гэх Элчин сайд С.Баяын оронд очих болсон аж.
Дашрамд сонирхуулахад, хэсэгтээ нам гүмхэн байсан тэрбээр "Ногоон нүдэн лам-2" номоо бичээд тун завгүй байгаа гэнэ лээ. Мөн уг номынхоо нэгдүгээр дэвтрийг франц хэл дээр хэвлүүлэхээр болсон гэдгээ уншигчиддаа дуулгасан юм.