Сүүлийн хэд хоногийн хэвлэлийн бай, олны анхаарлын төвд байгаа хүн бол Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх. Хамтран зүтгэгчидийнх нь хийж буй үйлдэл, ажлын арга барил нь сайдад таалагдаагүй тул үүрэгт ажлаа өгөөд буй.
Тэрбээр, “Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй” хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Мөн дээрх мөртийг амьдралынхаа философио болгосон гэнэ лээ.
Өлсөж цангаж, жагсаж цуглаж, өгсөж уруудаж, ялж ялагдаж, тэмцэж зүтгэн байж амьдралынхаа 30 гаруй жилийг улстөрд зориулсан Шадар сайдад энхрий хайрт намынхан нь харин ямар философиор хандах нь тун сонирхолтой.