МАН-ынхан хоорондоо таарахаа байж талцах болоод багагүй хугацааг үдээд буй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажиллагаатай эхлэн 32, 33-аараа талцсан. Хэдийгээр шинэ Засгийн газар бүрэлдэж, тэргүүн нь 32, 33-ийн бүлэглэл гэж байхгүй хэмээн мэдэгдсэн ч тус намынханы дотоод хагарал туйлдаа хүрснийг олон үйл явдал баталж байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлыг хаалттай чуулганы хуралдаанаар БНСУ-д суулгах Элчин сайдаар томилсон. Тэгвэл уг томилгоотой холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах яриа аль хэдийнэ гараад байгаа аж. Ямартаа ч намын дарга асан М.Энхболддоо намын нөхөд нь сэтгэл хөрж, “төрхөмд” нь буцаахаар шийдсэн гэх бор шувуу саарал ордноор нисч явна.