Луу жилийн цагаан сар хүрч ирж буй энэ үед дэлхийн 20 шахам улс цагаан сарыг хууль ёсны амралтын өдөр болгохоо зарласан бөгөөд дэлхийн тавны нэг орчмын хүн ам янз бүрийн хэлбэрээр билгийн тооллын энэ шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх боллоо. Гадаадын хүний цагаан сардаа бэлдэж, худалдан авалт хийж буй видео сүүлийн үед цахим орчинд тархаж байна: Их Британийн нэгэн эмэгтэй Хятадын брэндийн цахилгаан хөдөлгүүрт автомашиныг цагаан сарын бэлэг болгож, ахдаа бэлэглэх гэж буйгаа тэмдэглэсэн видео хандалт сайтай цацагдаж байна.
Алибаба группийн харьяаны хил дамнасан цахим худалдааны платформын гаргасан тоо баримтаас харахад, луу жилийн онцлог бүхий улаан баглаа, цонхны уран хайчилбар, өлзий зангиа, хос уянга зэрэг бүтээгдэхүүн 100 гаруй улс оронд борлуулагдаж байгаа юм.
Хятадын цай, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь хүмүүсийн хэрэгцээг хангадаг тул сүүлийн жилүүдэд гадаадад борлуулалт сайтай байгаа. Тухайлбал Хятадын гурван дугуйтай цахилгаан хөдөлгүүрт мотоциклыг Америкчууд онлайнаар их худалдан авч байна. Европ Америк зэргийн ферм, Европын хотын нарийн гудамжинд тохиромжтой тул тухайн нутгийн хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд байдаг нь гадаадынхан Хятадын барааг сонгодгийн шалтгаан юм.
Үүний зэрэгцээ ложистик зэрэг үйлчилгээний талаар Хятадын цахим худалдааны платформууд холбогдох оронд нь идэвхтэй байршуулалт хийж, үйлчилгээ бүрэн хангагдаж байгаа юм.
Хятадын бараа бүтээгдэхүүний ухаалаг зориулалттай чадавхыг нь гадаадын хэрэглэгчид өндрөөр үнэлж байна. Жишээ нь ухаалаг хөргөгч хоол хүнсний хугацаа нь тулсан, муудах болсон зэргийг ухаалгаар анхааруулдаг.
Бүтээлч дизайн болон тухайн нутгийн өвөрмөц эрэлт хэрэгцээнд суурилан зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь Хятадын үйлдвэрлэлийн амжилт болж байна. Саяхан олон улсын нягтлан бодох бүртгэлийн Ernst & Young болон Хятадын байгууллагууд хамтран тайлан нийтэлж, Хятад улс дэлхийн хэрэглээний цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн чухал үйлдвэрлэлийн бааз, экспортлогч орон болж, дэлхийн зах зээлийн борлуулалтын 22 гаруй хувийг эзэлж байна гэж тэмдэглэжээ.
Хятадын барааны соёлын өвөрмөц онцлог нь ч гадаадын хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна. Биет бус соёлын өвийн бүтээгдэхүүнүүд, цай зэрэг нь гадаадын зах дээр байнга харагддаг бөгөөд уламжлалт брэндийн архины салбарын төлөөлөл G20, Давос зэргийн олон улсын холбогдох арга хэмжээнд оролцдог.
Одоохондоо Хятадын 48 төрлийн брэнд “Дэлхийн 500 хүчирхэг брэнд”-ийн жагсаалтад хамрагдсан бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд гуравдугаарт орж байна.
Үндэстний өвөрмөц онцлогоо хадгалсан зүйлс дэлхий нийтийн хамтын өв байдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь дэлхийн худалдаа, эдийн засгийн хөгжилд тус дэм болох төдийгүй соёл иргэншлийн солилцоог ахиулж, харилцан суралцах боломжийг бүрдүүлж өгдөг юм.