Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эд мидлингээ Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг билээ. Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа. Тавантолгой төмөр замаас ачигдсан нүүрс Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эзэмшлийн замаар дамнан тээвэрлэгдэж Улаанбаатар хотод ирдэг юм. Ачаатай вагоныг Баян өртөөнөөс Налайх дахь зүүн үйлдвэрийн хашаанд татан оруулж ачааг нь буулгадаг. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын зүтгүүрийг ашигладаг байсан бол өнөөдрөөс түрээсийн зүтгүүрийн вагон ажиллаж эхлэлээ. Ингэснээр ачаатай вагоныг цаг алдалгүй үйлдвэрийн хашаанд оруулж, ачааг түргэн шуурхай буулгах боломж бүрдэж байгаа юм. Тавантолгой түлш компани ирэх онд өөрийн гэсэн сэлгээний локомотивтэй болох юм