М.Мөнхбаатар: 3-р ЦЕХИЙГ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Зүүн үйлдвэрийн дэргэдэх дахин боловсруулах үйлдвэрийн цагт 8 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр шугамыг өргөтгөж цагт 50-60 тонн үйлдвэрлэдэг болгохоор өргөтгөлийн ажлуудыг хийж байна. Өргөтгөлийн ажлын хүрээнд өндөр хүчин чадалтай хатаагч, бутлуур, хэвлэгч гээд бүх тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай болгоно. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Зүүн үйлдвэр нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм.