Чингэлтэй дүүргийн 12-р хорооны борлуулагч: В.Сүрэнхорлоо
“Түүхий нүүрс шатталаа удаан уугина. Тэгэхээр мэдээж утаа их гардаг байсан. Харин шахмал түлш бага модоор амархан асдаг. Тиймээс утаа бага гарна. Шахмал түлшийг утаагүй түлш, эсвэл сайжруулсан түлш гээд бид анхнаасаа буруу ойлгочихсон. Тэгээд, “утаа чинь одоо хэвээрээ байна” гээд шахмал түлшээ ад үзэх боллоо. Угтаа бол шахмал түлшинд буруу байхгүй. Шахмал түлш үүргээ гүйцэтгэсэн гэж би боддог. Нэгэнт нүүрс учраас адилхан л утаа гарна шүү дээ. Гэхдээ хоёр дахин бага. Улаанбаатарын агаарыг утаагүй болгох ганц л арга бий. Тэр бол гэр хорооллыг “яндангүй” болгох. Тэр болтол айлуудын зууханд түлш хэрэгтэй. Юу үнэн, тэр үнэн. Тиймээс шахмал түлшнээс буцах зам байхгүй. Харин илүү сайжруулах сонголт байгаа байх.”