Таван толгой түлш ХХК шуурхай хуралдаж өнгөрсөн долоо хоногийг ажлаа дүгнэлээ .
Тавантолгой түлш компани өнгөрсөн 7 хоногт нийт 14,394 тонн шахмал түлш борлуулсан байна.
Одоогийн байдлаар 115,465 тонн шахмал түлшний нөөцтэй байна.
Шахмал түлшний борлуулалтын нийт 632 цэг ажиллаж байна
Үйлдвэрүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажиллалаа.
Компанийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахад захиалгын хуудас болон бичиг цаас солилцож цаг алдаж буй байдлыг өөрчлөх үүрэг өглөө.