Дэлхийн тогоочдын өдрийг тохиолдуулан Тавантолгой түлш компанийн Төвийн үйлдвэрийн тогоочид үйлдвэрийн нийт хамт олны дунд өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хуушуур идэх уралдаан, үйлдвэрийн ажилтнуудын дунд хэн сайн хоол хийх вэ гэсэн тэмцээнийг зохион байгуулж шалгарууллаа.
Төвийн үйлдвэрт 4 ээлжээр нийт 12 тогооч ажилладаг бөгөөд хоногт 150 ажилтанд амт чанартай хоолоор үйлчилж байна.