Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.
Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцоно.
Эх сурвалж: ГХЯ