ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн мэдээллийг өглөө.
Монгол Улсад коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 1006 болжээ. Дотоод дахь нийт халдвар 544 болж байна. Өнгөрсөн хоногт нийт 12,357 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолж гарсан халдвар нэмэгдлээ. Тухайлбал, эмнэлгийн ажилтан хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн таван хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Улаанбаатарт 219 тохиолдол боллоо. Баянзүрх дүүргээс гарч байгаа халдвар авсан иргэдийн тоо 75 болжээ.