Эх орны жаргалант ирээдүй болсон хойч үеийг мэдлэг, боловсрол, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч үзэл сурталтай иргэн болгон хүмүүжүүлэхэд эрдэм боловсрол, авъяас билгээ дайчлан ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын үе үеийн ахмадууд та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн халуун мэндийг хүргэе.
Боловсрол мэдлэгийг Хүүхэд бүрт тэгш хүртээхийн тулд бүхий л нөөц бололцоогоороо та бүхнийг дэмжин хамтран ажиллах болно.
Эрхэм баян Эрдэм ухаан дэлгэрэх болтугай
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ