Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар Иргэний андгай өргөх ёслолыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын дарга Ш.Ганчимэг болон Засаг дарга Т.Баясах нар 50 орчим залуус, сурагчдын төлөөлөлд Монгол Улсын иргэний үнэмлэх болон Батламжийг гардуулан өгөв. Түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм. Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд нэн чухал гэж үзэн энэхүү арга хэмжээг зохион байгууллаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ