Эрхэм хүндэт хүүхэд багачууд, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагч, эцэг эхчүүддээ 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 59 сургуульд 77 мянга гаруй хүүхэд, 197 цэцэрлэгт 27 мянга орчим хүүхэд суралцах гэж байна.
Онцгой нөхцөлд эхэлж буй энэ хичээлийн жилд та бүхэн минь Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжөө хэрэгжүүлэн, дэлхийн олон улсад тархаад буй Коронавирус "Ковид-19"-өөс урьдчилан сэргийлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Эрхэм баян Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ