Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах өнөөдөр газрын харилцааны асуудлаар уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонссон юм.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг түр хойшлуулаад байсан ч төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан иргэдтэй хийх уулзалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.
Энэ үеэр газрын маргааны асуудлаар Засаг даргад хандсан иргэдийн өргөдөл хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, тодорхой хариу өгч ажиллахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.