‘’Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’’-ийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачууд руу чиглэсэн, тэдний эрх үүргийг хамгаалсан олон ажлыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг цочроосон Коронавирусийн цар тахалтай тэмцэж, хүүхэд багачууд руу чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдах боломжгүй болсон.
Дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир нь Засаг даргын Тамгын газарт зорилтот бүлгийн хүүхэд, багачуудыг баярлуулах саналтай байгаагаа илэрхийлж, зорилтот бүлгийн 100 хүүхэд болон ээжүүдэд урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.
Иймд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин дүүргээс зохион байгуулан хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа, санал санаачлагыг ямагт дэмжиж, сэтгэлийн хандив үзүүлдэгт чин сэтгэлийн Талархал илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.