Өнөөдөр, хүүхдийн хөгжил, хамгаалал, тэдний сайн сайхны төлөө чиглэсэн үйлс бүхнийг уриалсан Хүндэтгэлийн өдөр.
Өнөөдөр, Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэж, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд эрүүл өсч хөгжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байхыг хуульчилсан дэлхийн 49 дэх орон болсон Талархалын өдөр.
Нийслэл Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдийг "Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн жил" болгон зарлаж, орон нутагт хүүхэд хамгааллын зарчмыг хүндэтгэх, эцэг эхийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, аз жаргалтай гэр бүлийн орчинг бий болгох зорилгоор төрөөс хүүхдийн хөгжлийг дэмжиж, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласан билээ.
Айл гэрийн амин эрдэнэ болсон хүүхэд, багачуудынхаа сурч, хүмүүжих, тоглож, наадах орчинг улам аюулгүй, эрүүл тав тухтай болгох шаардлагатайг энэ өдрүүд бидэнд сануулж байна. Тийм ч учраас дүүргийн Засаг дарга, Засаг даргын ажлын албанаас хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөгжих боломжийг цаг ямагт анхаарч ажиллах болно.
Баянзүрх дүүргийнхээ нийт өрх гэр бүл, хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энхийг хүсье!!!
Хүүхэд бүр инээд хөөрөөр цалгиж, айл бүхэн аз жаргалтай байх болтугай.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ