Баянзүрх дүүргийн 16,24 дүгээр хороонд дүүргийн ИТХ-д нэр дэвшигч Б.Зоригтбаатартай ярилцлаа .
-Юуны өмнө Баянзүрх дүүргийн ИТХ –д өрсөлдөх болсон танд баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Намайг Б. Зоригтбаатар гэдэг. Би 2001 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг эмчилгээний биеийн тамирын аргазүйч мэргэжлээр төгссөн. Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүн. 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 8-р тойрог буюу 16, 24 хороонд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.
- Та мөрийн хөтөлбөртөө иргэддээ хандсан ямар асуудлууд тусгасан бэ?
- Манай нам таван үндсэн зорилтот хөтөлбөр тавин ажиллаж байна. Тэрний нэг нь “Амьдрахад ээлтэй Баянзүрх” хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын талбайтай болгож, иргэддээ биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг зааж сургаж, тогтмолжуулах, биеийн тамирын тоног төхөөрөмжийг суурилуулах гээд мэргэлийнхээ дагуу хийж бүтээх ажлуудаа тусгасан байгаа.
- Нэг үеэ бодвол иргэд хөдөлгөөнт дасгалуудыг их хийдэг болсон байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн иргэд Цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр дасгал хийдэг. Дасгал хөдөлгөөн хийснээр хүн эрүүл, зөв амьдрах орчин бүрдэж байдаг. Та мэргэжлийнхээ дагуу дэвшиж байгаа хороондоо ямар ажууд хийхээр төлөвлөж байна?
- Дасгал хөдөлгөөнийг тамирчин болохын тулд биш эрүүл, идэвхтэй амьдрахын төлөө хийж байх ёстой. Миний хувьд “ Хөдөлгөөн увидаст төв” ТББ-ыг санаачлан ахмадуудад хийн дасгал , залуучуудад аэробик гэх мэт сургалтуудыг явуулж байна. Миний бодлоор хороо гэж явцуурахгүйгээр дүүргийн хэмжээнд аль болох олон хүнийг хамруулж автозамын дундуур явган хүний замыг ”Эрүүл мэндийн зам “ гэж нэрлээд үүнд нь бодлогоор арга зүйч нарыг байлгаж хүссэн хүмүүс зөвлөгөө авдаг байвал олон хүнд хүртээмжтэй болно. Зөвлөгө өгдөг арга зүйч нар ховор байдаг учраас хүмүүс ганц нэгээрээ хийж байгаад больчихдог. Хороо болгонд ахмадын чийрэгжүүлэлтийн танхим гэж байдаг ч мэргэжлийн арга зүйч байхгүй учраас эзэнгүй байдаг. Дасгал хийе гэсэн ч хүмүүс өөрийнхөө бие организмд таарсан дасгал хөдөлгөөн хийж чаддаггүй. Мөн тоног төхөөрөмжөөө ажиллуулж чадахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээл тохиолддог. Тэгэхээр дүүрэг болгоны хороон дээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга зүйчийг бий болгох нь чухал юм.
- Тийм шүү. Энэ их чухал санал байна. Энэ ажыг хэрэгжүүлэхэд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн үүрэг оролцоо хэрэгтэй болов уу?
- Тиймээ. Би мэргэжлийнхээ дагуу нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чадах бүхнээ зориулахаар ИТХ-д нэрээ дэвшүүлсэн. Эхний ээлжинд ажлын байрны дасгал , “Эртэч Баянзүрх” аяныг эхлүүлнэ, үйлдвэрийн ажилчид олноороо байдаг газар үйлдвэрийн гимнастик, нас насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг заах гэх мэт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хийхээр төлөвлөсөн ажлууд бий.
-Та биеийн тамир спортын тогтолцоогоо илүү оновчтой болгож байгаа бусад улс орны туршлага судалж үзэв үү?
- Өндөр хөгжилтэй улс орнууд бол нийтийн биеийн тамирыг улс орныхоо хөгжилд тулгуурлан зөвхөн эдийн засагжүүлдэг. Жишээ нь: Тайвань улсад ирээдүй хойч болсон үр хүүхэд , тэдний мэдлэг боловсрол , эрүүл мэнд , бие бялдарын соёлд хэр их анхаардаг.
-Иргэддээ хандаж юу хэлэх вэ?
- Манайхан нийтийн биеийн тамир гэхээр жилдээ нэг удаа байгууллагаас зохион байгуулдаг тэмцээнийг хэлээд байдаг. Энэ нь үр дүнтэй байж чаддаггүй. Ажлын байран дээрээ байгаа зааланд очиж тоглож чадахгүй хүмүүс ажлын байрны дасгал хийж хэвших хэрэгтэй. Та тамирчин байхын төлөө бус эрүүл байхын төлөө спортоор хичээллэж байгаарай гэж иргэддээ захиж, зааж зөвлөж, туслаж дэмжиж ажиллаж чадахаа амлаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.