Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тулгамдаж буй асуудлуудыг тогтмол шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 2, 4, 5, 17, 22, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байсан.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс, ЗДТГ-аас түргэн шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаж байгаа билээ. Тухайлбал дүүргийн 22 дугаар хорооны 21,22 гудамжинд ундарч буй гүний ус хөлдөж, халтираа гулгаа үүсгэж зорчих орчин хязгаарлагдмал болсон. Иймд халтираа гулгаа үүсээд буй мөс, усыг хусаж, тэгшлэн шороо, дайрга асгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ