Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамж, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар бүрийн нэг өдрийг иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөр болгосон.
Иймд дүүргийн ЗДТГ-ын Хууль зүйн тасгаас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран өнөөдөр эрх зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгсөн байна.
Эрх зүйн зөвлөгөөг Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Юнайтэд Партнерс” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг өгч дүүргийн 50 гаруй иргэн хамрагджээ. Иргэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон газар маргаан, СӨХ-ийн үйл ажиллагаа мөн хүүхдийн асран хамгааллын талаарх мэдээллийг түлхүү авсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ