Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Энхцэцэг өнгөрсөн есдүгээр сард томилогдсон. Зарим хэвлэл мэдээллээр түүнийг албан тушаалаас нь эгүүлэн татах гэж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Мөн "Элчин сайд О.Энхцэцэгийг 14 хоногт Шведийг орхин явахыг шаардсан.
Учир нь тэрбээр дипломат ёсыг үл хүндэтгэн, гэр бүлийн гишүүд болон гэрийн үйлчлэгчээ жуулчны визээр аваачсан. Гэр бүлийнхээ гишүүдийн талаар хуурамч мэдээлэл өгсөн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж тус улс үзсэн" гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.
Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар хэлэхдээ, "О.Энхцэцэг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ ар гэрийн шалтгаан байгаа тул Монгол руу буцаж ирье гэсэн байна билээ. Хүсэлтээ бол нэлээн эрт, энэ сарын 9-нд өгсөн" гэв.