Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Учир нь түүний хамаарал бүхий “Хос-Эрхэс” компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь ил болоод байгаа юм. Харин тэрбээр " ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан, өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм. Ямартаа ч түүнийг огцруулах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Шинэ мэдээ