Улсын Дээд шүүх хоёр намыг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцжээ.
Монгол Шинэчлэлт намын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна
Мөн “Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/-ын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
Хүсэлт гаргагч намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой аж.
Эх сурвалж: Улсын дээд шүүх