“Босоо хөх Монгол” Төрийн бус байгууллагаас Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өнөө өглөө 06-07 цагийн үед Маршалын гүүрийн уулзар зам дээр буюу Төрийн гурван өндөрлөгийн ажил руугаа явах зам дээр “отож”8 тэмцэл эхлүүлж байгаагааг илэрхийлсэн байна.
Тэд шатахуун түлшний үнэ нэмэгдсэн учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар ард түмний нуруун дээр ачаалал нэмэгдлээ хэмээн уриа лоозонгоо харуулах зорилгоор тэнд очжээ.
Тэд хэлэхдээ бид тэмцэл эхлүүлж байгаагаа оршил маягаар, 20 гаруй хүнтэй зохион байгуулсан ч хүчний байгууллагынхан олон тооны хүнтэй ирж биднийг саатуулснаар саяхан гарч ирээд энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна хэмээн цахим орчинд хандсан юм. Ингэхдээ бид тэмцлээ юунаас ч айхгүй үргэлжлүүлнэ, манай гишүүдийн тоо олон, дэмжигчид гэхэд 20 мянга давсан байна хэмээсэн юм.