Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны гуравдугаар улиралд хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр (2018.10.17) мэдээллээ.
Зөрчилтэй бүтээгдэхүүнийг хураах, устгах, экспортолсон орон руу нь буцаах зэрэг арга хэмжээ авсан байна.
Энэ хугацаанд чанарын шаардлага хангаагүй 16 нэр төрлийн 136.6 сая төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүнийг хураасан бол 790 кг байцааг экспортолсон орон руу буцаажээ.
Мөн 34.8 тонн 104.4 сая төгрөгийн алим, хоёр нэр төрлийн 752 хайрцаг, 151 сая төгрөгийн тамхийг хураан авч, устгасан байна.