АТГ сүүлийн үед авлига авч байгаа хүмүүсийг үйлдэл дээр нь баривчилж байгаа билээ. Нэгдүгээр сургуулийн сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан. Мөн “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнийг ч баривчилсан юм.
Тэгвэл өчигдөр орой Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулжээ. Мөн хахууль өгсөн хүнийг ч давхар саатуулсан байна.
Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 500 сая төгрөгийн хахууль авч байсан бололтой.