УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийг Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Вьетнам улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа юм байна. Уг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ