Монголбанк энэ оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ. Ингэснээр 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.
Энэ оны эхний есөн сарын байдлаар
- Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг,
- Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг,
- Нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байна.
Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн тоо 100 мянгад хүрчээ.