Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр /2018.10.04/ баривчилгаа хийжээ. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм байна. Ингэхдээ нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-аас үйлдэл дээр нь баривчилсан аж.
АТГ-ын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай болон уг хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй тул албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэсэн юм.