10 дугаар сарын 01-ний байдлаар үр тариа хураалт 22.1, төмс, хүнсний ногоо хураалт 81.1 хувьтай байна.
Тав,зургадугаар сард гандуу,долдугаар сараас хойш хур тунадас элбэгтэй байсан нь ургацын гарцад ихээхэн нөлөөлснийг тариаланчид хэлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс энэ жил улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоо 60-70 хувь хангах зорилт тавьсан. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал , 86.3 мянган тонн малын тэжээл тариалсан юм.