Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 9-14 метр, говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 6-8 хэм дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 сарын 1-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 28-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.