Улсын хэмжээнд 2016 онд 94733 дуудлага хүлээн авч байсан бол 2017 онд 92261 зам тээврийн ослын шинжтэй дуудлага хүлээн авсан байна.
Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын
- 95.6 хувь буюу 88240 нь нийслэл Улаанбаатар хотод бол
- 4.4 хувь буюу 4021 дуудлага нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ослын шинжтэй дуудлагыг дүүргээр задлан харвал
- Баянзүрх 22.5 мянга,
- Баянгол 17.2 мянга,
- Сүхбаатар 15.2 мянга,
- Сонгинохайрхан дүүрэгт 13.6 мянган дуудлага бүртгэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.