Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үүнд: Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.
Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй талаар мэдээллээ.
Иймд нийт зорчигч, тээвэрчид онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр /2018.09.20/ хойд чиглэлд, маргааш /2018.09.21/ зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ