09.40 цаг: Монголын хөрөнгийн биржийн байранд "Ард даатгал" компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлтийн ёслол болно.
10.00 цаг: Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ.
10.00 цаг: Багшийн хөгжлийн ордонд Монголын их, дээд сургуулиуд “Кредит харилцан зөвшөөрөх тогтолцоо” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна.
11:00 цагт: Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд пауэрлифтингийн Ази номхон далайн орнуулын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Э.Содномпилжээ болон Монголд удахгүй болох ДАШТ-ий талаар мэдээлэл хийнэ.
11.00 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д БСШУСЯ, Соёл урлагийн газраас “Уран хатгамалчдын улсын III уралдаан” зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
14.00 цаг: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд БНСУ-ын “Sitec Medical” компаниас сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.
14.00 цаг: Ерөнхий боловсролын I сургуулийн урд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох үзүүлэх сургалт болно.
14.00 цаг: "Чингис хаан" олон улсын нисэх буудалд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний IV цуваа эх орондоо ирнэ.
14:00 цаг: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар БНСУ-ын Sitec Medical Co.Ltd ХХК-иас Сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай 160 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрслэл оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгнө.