Төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийслэлд үйлчилгээний дөрвөн нэгдсэн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 6-р сард нийслэлийн хойд хэсэгт амьдардаг иргэдэд зориулж 6 буудалд “Оргил” салбарыг нээсэн.Одоо тус төвд нэгдсэн үйлчилгээний төвийг зоригсдын 15 хувь нь үйлчлүүлж байна.
Иргэд эндээс 24 байгууллагын 300 орчим төрлийн үйлчилгээг авах боломжтой. “Оргил” салбар анх нээгдэхэд өдөрт 400-500 хүн үйлчилгээ авдаг байсан бол одоо хүртээмж нэмэгдэж 1100-1200 болжээ.
Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн үйлчилгээ авдаг байна. СБД-ийн 14-р хороо, ЧД-ийн 19-р хороонд үйлчилж байгаа учир Нийслэлийн нийгмийн даатгал, халамж үйлчилгээнээс уг төвд үйлчилгээ хүргэх хүсэлт тавьжээ.
Цаашид Баянхошуунд нэгдсэн үйлчилгээний төв нээнэ. Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт нь хол ялгаатай биш, яг л нэг жишиг байх “Нэг хот нэг стандарт”-тай болохоор нийслэл зорьж байгаа. Энэ ажлын нэг нь төрийн үйлчилгээ юм.