Дорноговийн нутгаар орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ. Сайншанд сумаас 5, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан, авто замын далан суурийг угааж, хөвөөг урсгасан байна. Мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрджээ.
Орон нутгаас зорчигч, тээвэрчдэд зориулан эвдэрсэн газарт авто замын эвдрэлийг заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавьсан байна. Мөн иргэдийг тус замаар зорчихдоо тэмдэглэгээг сайтар харж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулжээ. Сайншанд-Хамарын хийд хооронд нийт 2,5 км зам эвдэрсэн байна.