Бөхчүүд өнгөрсөн жилүүдийг бодвол хаялагатай байна. Начин цолныхоо мялаалга болгож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг' дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэгт өргөө цагаан гэр бэлэглэжээ. Ж. Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж.
Мөн шинэхэн начин өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгсэл болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгч тусалжээ.
Начны хишиг хүртсэн Ж.Энхцэцэг 'Сүүлийн зургаан сар амбаарт амьдарч байна. Хоол унд муутай байгаа болохоор хөхөнд сүү орохгүй нэг сартай хүү маань уйлагнаад хэцүүхэн байлаа' гэж ярьжээ.