“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телевизүүд, цахим хуудсуудаар болон Хүй долоон худагт радио узель ашиглан наадамчин олонд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Өдрийн 14 цаг 30 минутын байдлаар 2 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн, одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.
Худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байна.