Монгол-Туркийн хамтарсан Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсэл Акчайг хулгайлсан гэх асуудалтай холбогдуулж, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдээлэл хүссэн байна.
Энэхүү мэдээлэл хүссэн бичигт “Вейсэл Акчайг хулгайлан авч явсан нь урьдчилан бэлтгэсэн үйлдэл гэх таамгийг Цагдаагийн байгууллага гаргасан нь гадаадын тусгай алба Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар гадаад улсаас хууль ёсоор оршин суугаа иргэний эрх чөлөөг Монгол Улс хамгаалах үүрэгтэй. Иймээс дараах асуудлаар хандаж байна” гэжээ.