Энэ сарын 27 буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд элэгний В, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
12-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгийг “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулах юм.
Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Дэлхийн хепатитын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд элэгний өвчний талаар мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.