Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийт нутгаар бороотой, сэрүүхэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ. Тухайлбал, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Алтайн уулархаг нутгаар долдугаар сарын 9-13-ны хооронд дуу цахилгаантай бороотой байх аж. Ялангуяа баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд ч ихэнх нутгаар бороотой байх аж. Эдгээр нутгуудад 4-9 градус, өдөртөө 16-22 градус дулаан байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10,11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Мөн нутгийн хойд хэсгээр сэрүүс ч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Долоодугаар сарын 13-аас ихэнх нутгаар дулаарч, бороо багасна.