УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. Нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд болох бөгөөд нэр дэвшигчид есдүгээр сарын 14-н гэхэд тодорхой болох юм байна. Нөхөн сонгуульд нам, эвсэл нэр дэвшигчээ сонгож, СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх хуультай.
Одоогоор МАХН-аас намын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар нарын нэг нь нэр дэвшинэ гэсэн таамаг байгаа юм. Харин МАН, АН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхой бус байна. албан бус мэдээллээр МАН-аас одоогийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх сонирхолтой байгаа бол АН-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.