Бээжингийн шашны томоохон цогцолборуудын нэг Тэнгэрийн сүмнийг эзэн хаан Юнлэ XV зуунд бариулжээ.
Сүм тэр дундаа Арвин ургацын залбирлын танхим хэмээх нэртэй голд байрласан дугуй барилга нь эртний Хятадын уламжлалт модон барилга, аугаа бэлгэдлийн сод бүтээл юм.
Тэнгэрийн сүм гурван үндсэн хэсгээс бүрддэг ба гурван давхар дээвэрвтэй Сайн ургацын залбирлын танхим 38м өндөр бөгөөд хамгийн сүрлэг нь юм.
Чамин чимэглэлтэй дугуй хэлбэртэй Тэнгэрийн сүр жавхлангийн сүм арай жижиг бөгөөд тод улаан гишгүүрт гүүр хэмээх дээр өргөгдсөн уртаа шатаар Залбирлын танхимтай холбогддог байна.
Түүний хажууханд Дугуй толгодын тахил хэмээх гурван түвшин бүхий сийлбэрт гантиг тавцан бий.
Энэ барилгын бүх гол барилга дугуй хийцтэй бөгөөд хятадууд дугуй дүрсээр сансрыг бэлгэддэг байна. Ийнхүү энэ барилга нь хэдэн зуун жил дамнан өвлөгдөж 1889 онд аянга бууж түймэр гаран Залбирлын танхим сүйдсэн ч анх байснаар нь дахин сэргээж чаджээ.