Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан ’’ Хар тамхи, мансуурлын тарлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгуулагуудын хамтын ажиллагаад’’ зөвлөгөөнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорийн газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцлоо.
Манай улсад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын 40,9 хувь нь 18-35 насны залуучууд байна. Тэдний ахуй байдлыг авч үзвэл ихэвчлэн гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг төдийгүй найз нөхдийн харилцаа холбоогоор дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авдаг ба мөнгөний эх үүсвэр нь хувийн бизнес эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг гэсэн тоо баримт байгаа юм.
Мөн төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг насны байдлаар нь харвал 19-25 насныхан зонхилдог гэсэн судалгаа байдаг байна.
Өнөөдрийн зөвлөгөөнөөс тодорхой шийдлүүд гарч хүүхэд, залуучуудыг бусдын нөлөөн давтахгүй байхад чиглэгдсэн ажлуудыг ажлуудыг хэрэгжүүлэх, өсвөр үеийнхэнийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилсан сэргийлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагуудын хоорондын мэдээлэл солилцоог идэвхижүүлэх, хар тамхи мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт урлаг, бие бялдар, оюуны хөгжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн санал санаачлагыг дэмжин ажиллахаар төлөвлөж байна.